Ачааны автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн нас баржээ

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Зүүн түрүүний гүүр” гэдэг газар Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан ачааны автомашин автозамын хажуу руу онхолджээ. Ослын улмаас 1 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдрийн 10:07 цагт мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 8 км замыг туулан очиход “Хово ZZ3257“ загварын ачааны автомашин автозамын хажуу руу онхолдож, тухайн автомашины жолооч А /30 настай, эрэгтэй Дархан-уул аймгийн Дархан сумын харьяат/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг автозамаар зорчиж явсан иргэд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байсан. Тухайн иргэн Эмнэлгийн байгууллагад хүргэгдэх замдаа нас баржээ.
Сэтгэгдэл бичих: