Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 байршилд 9 багц ажлын хүрээнд тоглоомын талбай, тохижилтын ажлыг хийж байна


2022-07-18 18:57:35

Баянгол дүүрэг 2022 оны Дүүргийн төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбай, тохижилтын ажлыг 21 байршилд 9 багц ажил болгон зарласан. Тэгвэл зарим байршилд хийсэн тоглоомын талбай, тохижилтын ажлыг Улсын комисс хүлээж аваад байна. Үүнд:     

ӨМНӨ НЬ

БГД-ийн 20 дугаар хороонд “Тоглоомын талбай байгуулах” төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан бөгөөд тоглоомын талбай байгуулах ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгаад байна.

БГД-ийн 10 дугаар хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Өрхийн эрүүл мэндийн төвийн засвар тохижилт”-ын төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан. Тус ажлыг үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж аваад байна.  

БГД-ийн 9 дүгээр хороо, 146 дугаар сургуульд 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Орчны тохижилт хийх төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан. Төслийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбайг стандартын дагуу гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

БГД-ийн 21 дүгээр хороо, 278 дугаар цэцэрлэгийн гадна 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Орчны тохижилт хийх төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан. Тэгвэл тус цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийж дуусгаад байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү