Гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ


2022-07-30 13:12:43

Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Баянцагаан багийн “16-ын даваа” гэдэг газар бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн Н шороонд даруулж нас барсан тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс 07.28-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан 22:15 цагт очиж ашиглаж байгаад орхигдсон 4 м-ийн гүн цооногт /уурхайн зорилгоор ашиглаж байгаагүй/ гар аргаар хууль бусаар алт олборлож байсан иргэн М/37 настай, эрэгтэй/ нь шороонд дарагдаж нас барсан байсныг 14 минут ажиллаж цогцсыг гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү