“Санрайз Таур” хотхон шатжээ
2022-08-03 14:47:31

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайз Таур” хотхон хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 2-ны 17:16 цагт хүлээн авсан.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатсаны улмаас оффисын барилгын гадна дулаалга /фасад/ 1-8 давхар хүртэл шатаж байсныг 40 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан.
Сэтгэгдэл бичих: