Зам гүүрийн ажил хийж байсан залуу усанд осолджээ


2022-08-03 14:58:07

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар Зам, гүүрийн ажилд оролцож байсан 1 хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 14:09 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 08.02-ны өдрийн 06:00 цагаас 21:40 цаг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /24 настай, эрэгтэй/-г  эрэн хайх ажиллагааг анх осолдсон Дуут толгой гэдэг газраас зүүн зүгт 15 км/т  Орхон голын усаар завиар урсаж, мөн 6 метрийн гүнд 26 удаа шумбалт хийн зохион байгуулсан. 08.03-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү