Туул голд дахин нэг иргэн амиа алджээ


2022-08-03 15:05:46

Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Баянцагааны урд-Энгэр” гэдэг газар “Туул” голын усанд 2 хүн орж байгаад 1 хүн живжээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18 км замыг туулан очиж, Хэнтий аймгийн харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 4 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийж, 19:02 цагт анх осолдсон газраас цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү