Малдаа яваад сураггүй болсон иргэнийг хүч нэмэгдүүлэн эрэн хайж байна


2022-09-16 10:19:33

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хадай” гэдэг газар малчин М энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 09.13-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн тус аймгийн Алтанбулаг сумын харьяат малчин М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.14-ний өдрийн 07:00 цагаас 20:00 цаг хүртэл тухайн айлын намаржаанаас баруун зүгт “Хадай” уулнаас зүүн хойд зүгт 8 км-т явганаар, зүүн зүгт 10 км-т морьтойгоор зохион байгуулжээ.

Энэ сарын 15-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Хадай” гэдэг газраас хойд зүгт “Хясаа” гэдэг газар хүртэл 30 км-т, мөн газраас баруун зүгт “Бор толгой” гэдэг газар хүртэл 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 09.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү