Тарваганы мах нэвтрүүлэхээр завджээ


2022-09-21 09:23:28

Экологийн цагдаагийн алба, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүд Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газартай хамтран хяналт шалгалт, тандалтын ажлыг хоёр сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд шалган бүртгэх 10 товчоонд цагдаагийн 64, онцгой байдлын 27, мэргэжлийн хяналтын 33, мал эмнэлгийн 22 алба хаагч, ажилтан 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй юм.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот руу орсон 7650, хотоос гарсан 6775 тээврийн хэрэгсэл, 63305 иргэнийг шалгахад нойтон тарваганы мах нэвтрүүлэхээр завдсан хоёр зөрчил илэрчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү