Улсын бүртгэлийн ажилтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ


2022-09-23 11:08:08

Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хууль бусаар бүртгэсэн улсын байцаагч нарт АТГ-аас эрүү үүсгэн шалгасан. Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь хуулийн дагуу хамтдаа биеэр, гэрч нарын хамт байх ёстой байтал гадаадад байсан, биеэр байгаагүйгээс гадна бүртгэл үүсгэсэн улсын байцаагчид "..танил нь гуйсан учир бүртгэсэн" гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс УБЕГ-ын Хяналт шалгалтын газраас гэрлэлтийг хүчингүй гэж үзсэн.

Гэсэн ч Х.Янжингаажид Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр гэрлэлтийн баталгаа хүчин төгөлдөр гэсэн шийдвэр гаргасан юм.

Мөн АН-ын тамга тэмдгийн хяналтын дугаарыг С.Эрдэнэд олгосон хэргээр Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга нарыг хуулийн байгууллага шалгасан.

Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Б.Золзаяа нь УАЕГ-ын иргэний бүртгэлийн газрын гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлийг хуулийн байгууллагынхан илрүүлжээ. түүнд эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд буй юм.

Түүнчлэн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ган-Утас хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан С.Энхчимэг нар Монгол Улсад байхгүй хүний гадаад паспорт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн хэргээр шалгагдаж байна.

Энэ мэтчилэн Улсын бүртгэлийн байцаагч нартай холбогдох хэрэг хуулийн байгууллагад нэлээд жин дарах боллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү