30 метрийн өндөр хадан хясаанд тэгнэгдсэн авто машиныг буулгажээ


2022-09-26 09:24:05

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Уранмандал” гэдэг газар хясааны дээр 3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 12:35 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү