Дархан чиглэлийн 45 километр замыг хөдөлгөөнийг нээжээ


2022-09-26 10:14:03

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудастаа "Дарханы замд ажиллаж, замын ажлын явц байдалтай танилцлаа. Очно, танилцана, шалгана гэж хэнд ч хэлсэнгүй хэл чимээгүй очоод газар дээр нь яваад үзэж харлаа. Ямар ч байсан дотоодын цементийн үйлдвэрүүдтэй шуурхай хамтран ажилласны үр дүн гарч цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ.

Энэ ажилд том дэм болж буй цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуд болох Монцемент ХХК, Налгар түшиг ХХК-ийнхандаа БАЯРЛАЛАА. Гүйцэтгэгч компаниудад уртасгасан цагаар ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ажил овоо эрчимжжээ. 8 дугаар сарын 25-наас хойш шинээр 45 км замын хөдөлгөөн нээгээд байна.

Одоо Аглагийн хийд салдагаас Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлдээд байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал 1 урсгал 2 эгнээний хөдөлгөөн нээх бодитой боломж байна. ТӨЛӨВЛӨГӨӨ-ГҮЙЦЭТГЭЛ-ЧАНАР-ҮР ДҮН гэсэн тулгуур 4 зарчмыг баримтлаад, мөрдөөд, хэрэгжүүлээд энэ эрчээ ахиад жаахан нэмээд зүтгэхэд болноо л гэж харагдаж байна" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү