Малдаа яваад сураггүй болсон иргэнийг хөлдөлтийн байдалтай байхад нь олжээ
2022-11-29 10:16:01

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар тус сумын харьяат малчин А нь энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй болжээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг 11.27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн.
Сэтгэгдэл бичих: