Цасан шуурганд гэр нурж, 110 гаруй мал хорогджээ


2022-11-29 10:26:42

Цасан шуурга: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар энэ сарын .27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогдсон байна.

Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогджээ.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газарэнэ сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон байна.

Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Хөхийн-Эвэр”  гэдэг газар мөн өдрийн 16:00 цагийн орчим 14-16 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 2 гэр нурж унажээ. Цасан шуурганд иргэн Э, Б нарын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү