Малаа хураахаар гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна


2022-12-05 10:25:35

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь энэ сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болжээ.

Гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 01:20 цагаас зохион байгуулж байна.    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү