Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ


2023-01-25 11:03:24

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх гуравдугаар үе шатны хүрээнд Толгойт, Шархад дэд төвийн ажил 12 хувьтай байна. Толгойт дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34, 35 дугаар хороонд 153 га талбайг төлөвлөж, 5.7 км зам, 5.6 км дулааны шугам, 6.4 км усны шугам, ариутгах татуургын 7.2 км шугам, 5.8 км үерийн хамгаалалтын суваг татахаар төлөвлөжээ. Мөн эрүүл мэндийн төв, сургууль, Бизнес инкубатор сургалтын төв байгуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн хүрээнд 12 км цэвэр усны шугам татахаас 11 км-ийг нь хийгээд байгаа юм. Ингэснээр гэр хорооллын иргэдийн цэвэр усны хангамжийн найдвартай, хэвийн ажиллагааг хангана. Мөн УСУГ-ын 10 насос станцыг шинэчилснээр жилд эрчим хүчний 250 сая төгрөг хэмнэх болжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз эко хотхоны гадна инженерийн шугам сүлжээний ажлыг хийснээс гадна Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 1750 айлын барилгажих талбайн дулаанаас бусад инженерийн хангамжийн ажлыг хийсэн байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 10 сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийг бие даасан дэвшилтэт технологиор шийдвэрлэсэн. Төслийн хүрээнд нийт 1352 нэгж талбарт 1757 өрхийн газрыг чөлөөлжээ. Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү