Сар шинийн баяраас өмнө 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардлаа


2023-01-27 13:37:14

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө өгөхийг шаардаж иргэд мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж байгаагаар нүүрсний хулгайн асуудал дэгдсэн 2022.10 сараас эхлэн ногдол ашгийг иргэдэд яаралтай өгөх нь зүй ёсны хэрэг юм хэмээн төрийн өндөрлөгүүдэд шаардлага өгч эхэлжээ. Шаардлага өгснөөс хойш он гарсны дараа ногдол ашгийг өгөхөөр судалж байгаа хэмээн хариу ирсэн боловч албан ёсны мэдээ мэдээллийг төрөөс гаргахгүй байгаа аж. Тиймээс дахин шаардлага хүргүүлсэн аж.

2018 онд нийт хүн амын 50 хувь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс 75 хувь нэн ядуу болсон байна гэх зүйлийг гишүүд ярих боллоо. Энэ бол төр засаг барьж байгаа хүмүүс улсыг удирдаж чадахгүй байгаагийн илрэл юм. Тиймээс Монгол Улсын иргэн бүрд цагаан сараас өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгох учиртай гэлээ.

Шаардлагад

  • Нэн яаралтай цагаан сараас өмнө ногдол ашиг өгөх 
  • Нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүлэн өгөх
  • 2023 оноос хойш иргэн бүрд ногдол ашгийг цаг тухайд нь өгөх талаар тусгажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү