Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад 3 хоног сураггүй байсан иргэнийг олжээ


2023-03-13 15:23:26

Ховд аймаг, Манхан сум. Зэрэг гол баг, “Баруун хаяа” гэдэг газар иргэн М, энэ сарын 9-ний өдрийн 07:00 цагийн орчим гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болжээ.

Гурав хоногийн дараагаас тус сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн М/43 настай, эрэгтэй, тус сумын харьяат/-г эрэн хайх ажиллагааг тухайн өдрийн 12:10 цагаас 20:30 цаг хүртэл 45 км-ийн тойрогт зохион байгуулж, 20:30 цагт гэрээс нь баруун зүгт 8 км-т “Ямаан -Ус” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү