3 настай хүүгийн ээжийг суллажээ
2023-03-14 09:09:59

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүчирхийлүүлсэн байж болзошгүй 3 настай хүү Гэмтэл согог судлалын төвийн Сэхээн амьдруулах тасагт буй. Хүүг ухаангүй болтол нь зодож гэмтээсэн Э-г нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.
Харин хүүгийн ээжийг хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 48 цаг саатуулаад байсан. Улмаар үргэлжлүүлэн хорих саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт гаргасан боловч прокуророос хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Ийнхүү хүүгийн ээжийг хорьсон 48 цагийн хугацаа дуусч, суллажээ.
Сэтгэгдэл бичих: