Швейцарын Холбооны Улсад аялах эрхтэй гэрэл зургийн уралдаан зарлагдлаа


2023-03-15 16:57:51

Монгол Улсын Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Гамма” агентлаг болон “Батзориг” сан хамтран гэрэл зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд залуучуудын 18-34 насныхан “Өнгөрсөн-Одоо-Ирээдүй” Швейцарын хөгжлийн агентлаг Монголд” сэдвээр оролцох боломжтой.

Бүтээлийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны дотор sdcmongolia2023@gmail.com мэйл хаяг болон Швейцарын хөгжлийн агентлагийн байранд файлаар хүлээн авна. Нийт ирүүлсэн зургаас эхний шатанд 60 бүтээлийг урьдчилан шалгаруулах юм.

Шалгарсан уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслолыг 2023 оны 8-р сарын 1-нд Швейцарын үндэсний баяраар зохион байгуулна.

Орон нутгийн оролцогчдын Улаанбаатарт ирэх замын зардал, байрны зардлыг гаргах юм. Эцсийн шатанд шалгарсан бүх оролцогчийн зургаар каталог хэвлүүлэхээс гадна гурван аймагт үзэсгэлэн гарган, нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийг Швейцарын Холбооны Улсад аялах эрхээр шагнах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү