Төв аймагт үхрийн ферм шатжээ
2023-03-20 12:34:35

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн задгайд энэ сарын 19-ний өдрийн 04:00 цагийн орчим үхрийн ферм шатжээ.
Тус сумын Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан алба хаагчид иргэн А-ийн эзэмшлийн 12х8 метрийн хэмжээтэй үхрийн ферм шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан байна.
Сэтгэгдэл бичих: