Зуны цагийн хуваарьт бямба гарагт шилжих үү

Энэ сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авахаар хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах нь.
Манай улс 2017 оноос зуны цагийн хуваарьт шилжихээ больсон билээ. Тэгвэл эл шийдвэрийг буцаан сэргээхээр санал авч эхэлсэн нь энэ аж.
Цагийг урагшлуулах эсэхийг сурагчдын улирлын амралттай тааруулан зохицуулахаар болсноо ч тодотгосон байна.
Зуны цагийн тооллыг есдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр төсөлд тусгажээ.
Зуны цагийн хуваарьт шилжих давуу тал нь ихэнхи хүмүүс үүнийг маш нааштайгаар хүлээн авдаг нь тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг нь таатай байжээ. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрөөх илүү цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна.
Сул тал нь энэхүү цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба комьпютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг байна. Зарим улсуудад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг.
Сэтгэгдэл бичих: