Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг эргүүлэн татуулна


2021-04-09 11:21:01

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг эргүүлэн татах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн мэдэгдлээ. Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа БНСУ-ын “Korean air” компанийн онгоцоор зорчих үедээ үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрсэн. Түүний энэ үйлдлийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гэж үзэн тус улсад саатуулан, их хэмжээний мөнгөөр торгуулж байсан. Тухайн үед ердөө Цэцийн даргаас чөлөөлөөд өнгөрсөнд шүүмжлэлтэй хандаж Цэцийн гишүүний албан тушаалаас нь нэн даруй чөлөөлөх ёстой гэж гишүүд дүгнэлээ.

Цэцийн дарга болон гишүүд хууль зөрчсөн, мөн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон бол УИХ эгүүлэн татаж болно гэж хуульд заасан. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай тогтоолын төслийг боловсруулснаа мэдэгдлээ.

УИХ-ын эмэгтэй гишүүний хувьд 1.6 сая эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, ёс зүйн ноён оргил болсон Үндсэн хуулийг олон улсад гутаан доромжилсон ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт ёс зүйн хариуцлага тооцохыг уриалж байна. Эмэгтэйчүүдийг гутаасан түүний энэ үйлдлийг МАН мартсан ч монголын төдийгүй олон улсын хэвлэлүүд мартаагүй. Тиймээс түүнд хариуцлага тооцохыг уриалж байна гэж А.Адъяасүрэн хэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү