Б.Жавхлан: Олдож байгаа нь сайн вакцин гэсэн үг


2021-04-09 11:53:20

Чуулганы хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсч байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Өнөөдөр гэхэд 714 тохиолдол батлагдсан байна. Халдварын тоо өсөх тусам эрүүл мэндийн салбарын ачаалал ихэсэж байна. Үүнийг дагаад хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүний тоо өсөж эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдаар вакцинд хамрагдах ёстой нийт хүн амынхаа 25 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна. Эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байгаа учир хөл хориог халдвараас сэргийлэх нэг арга хэмжээ гэж үзэж байгаа" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат оройтсон ч гэсэн иргэдээ дэмжиж, 300.000 төгрөг тараасныг зөвтгөж, Гэхдээ хугацаа алдсаныг онцолсон бол С.Одонтуяа гишүүн Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавьж, чанартай вакцин оруулж ирсэнгүй хэмээн шүүжилэв. Улмаар 10 их наядаас төсөв гаргаж, сайн чанарын вакцин худалдан авах боломжтой байсныг тодотгов.

Сангийн сайд Б.Жавхлан олдож байгаа вакцин өөрөө чанартай гэдгийг тодотгов. Мөн хүн ам цөөтэй байгаа нь цар тахлын үед ашигтай үзүүлэлт болж вакцины хүрэлцээ сайтай байгааг тодотгосон.

Гишүүн Х.Бадельхан газар тариалангийн салбарт 10 их наяд төгрөгөөс хичнээн төгрөг зарцуулах талаар лавлав. Сангийн сайдын хэлсэн тоон мэдээллийг хавсаргав.

Зорилтот 60 хувьд хангалттай хүрэх хоёр тун вакцины гэрээг хийж чадсан.

Өчигдөр Засгийн газар ирэх 14 хоногийн төлөвлөгөөгөө танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн вакцинжуулалтаа үр дүнтэй болгохын тулд ийм арга хэмжээ авсан.

Үе үеийн Засгийн газрууд үр дүнтэй ажилласны дүнд сүүлийн сар гаруйн хугацаанд 1.2 гаруй их наядын орлого Оюутолгойгоос орж ирлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү