Ипотекийн 8 хувийг зээлтэй иргэдийн зээлийг 6 хувь болгох агуулга тавьжээ


2021-04-16 09:30:56

УИХ-ын гишүүн С.Бямбацогт ипотекийн 8 хувийг зээлтэй иргэдийн зээлийг 6 хувь болгох агуулга тавьжээ.

Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна...” гэж заасан.

Энэ дагуу Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ.

Үүнтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох хүсэлтэй иргэн маш олон байна.

Цар тахлын дэгдэлтээс үүдсэн эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн орлого буурч байгаа тул ипотекийн зээлийн хүүг өмнө болон дараа авсан гэж ялгалгүйгээр 6 хувь болгон бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьжээ. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү