Дээд шүүхээс АН-ын даргын асуудлыг эцэслэсэнгүй


2021-04-27 17:47:51

АН-ын хоёр даргын хэнийх нь "зөв" бас албан ёсных болохыг Дээд шүүх өнөөдөр мухарлах байв. Тодруулбал, АН-ын даргын бүртгэлийг бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан байна.

АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтыг талууд нэг өдөр цахим болон цаасаар авсан. Тодруулбал, Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргаар сонгогдсон  бол С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат олонхийн саналыг авч, ялалт байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, цаасаар болон цахимаар сонгогдсон хоёр даргын хэн нь АН-ын албан ёсны дарга болохыг Дээд шүүхийн өнөөдрийн хурлаар эцэслэх ёстой байлаа. Харамсалтай нь асуудал эцэслэгдсэнгүй.

Албан мэдээнд бичсэнээр "АН-ын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа" хэмээжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү