Булган аймгийн залуучууд Ц.Анандбазарыг эгүүлэн татах арга хэмжээ авахаа мэдэгдлээ


2021-04-27 21:25:45

"Улаанбаатар  хот дахь Булган аймгийн залуучуудын холбоо"-ноос УИХ.ын гишүүн Ц.Анандбазарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад "... Сүүлийн өдрүүдэд цахим орчинд тархаад байгаа иргэн Б.Сүндэрьяа гэх хүний мэдэгдэл нь Булган аймгийн олонх иргэдийн төлөөлөл болон сонгогдсон УИХ-ын гишүүн таны нэртэй албан бус байдлаар холбогдож байгаа нь Булган нутгийн ард иргэдийн нэр хүндийг ихээр унагаагаад зогсохгүй "Анхны 1000 хүн хүчирхийлэгч гишүүнтэй аймаг" гэх шившигтэй тодотголыг нийгэмд сошиал олон сувгаар тодорхойлж, Монгол Улс даяар шуугиж байгаа нь Булган аймгийн залуучууд бидний хувьд ёс зүйгүй, доромжлол гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна..." гэжээ. 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг сайн дураараа хуулийн байгууллагад шалгуулж асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол эргүүлэн татах арга хэмжээг авах болно гэж мэдэгдсэн байна.



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү