Б.Жавхлан: Иргэн та фитнесдээ явья гэвэл вакцинаа хийлгэнэ үү


2021-05-04 15:06:05

Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалт орон даяар явагдаж байгаа билээ. Хатуу хөл хорио дуусгавар болоход буюу энэ сарын 8-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн иргэдийг вакцинжуулалтын I тунд бүрэн хамруулж дуусах зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн.

Мөн вакцинжуулалтын бүрэн тундаа хамрагдсан иргэд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, орон нутагт зорчих журам батлагдаж гарах юм.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Өчигдөр орон даяар нийт 116.000 вакцин хийжээ. Вакцинжуулалт орон нутагт идэвхтэй, харин УБ-т удааширч байсан нь эргэж сэргэлээ. Бид энэ өвчнийг одоо вакцинаар л ялна!

Би гэр бүлээрээ Вероселл вакцин хийлгэсэн, байнга л шинжилгээ өгч ажлаа амжуулж явж байна. Ер нь энэ хурдаараа явбал 5-р сард бид зорилтот 60%-аа вакцинжуулсан эхний (дор хаяж эхний тун) улс болж дэлхийд зарлах бүрэн боломж байгаа шүү.

Жич:

1. Удахгүй зөвхөн вакцинд хамрагдсан иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэх бүх нийтээр дагаж мөрдөх журам гарна шүү! Иргэн та фитнесдээ явьяа гэвэл вакцинаа хийлгэнэ үү!

2. ОХУ-ын Спутник вакцины 1.0 сая тунгийн гэрээ хийгдсэн. Төлбөр бэлэн. Эхний 20.000 ширхэг 1-р тун ирсэн. Хойд хөрш маань манайд нийлүүлэхийг хичээж байгаа боловч вакцинжуулалтын дотоод асуудлаас болоод дараагийн таталт тодорхойгүй болж байна" хэмээн нүүр номондоо нийтэлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү