Бусдыг дуурайхад учир бий шүү, хотын дарга аа


2021-05-13 09:59:49

Олон улсын сувилагчдын баярын өдрийн хотын дарга Д.Сумъяабазарын имиж бүрдүүлэлт тун танил. Өдгөө Шадар сайд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байхдаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ТҮК-ийн ажилчин бүсгүйчүүдэд яг ийм өнгө төрхтэйгөөр цэцэг “хүргэлт” хийж байсан нь нүдэнд дүрслэгдэв.

Бусдыг дуурайхад учир бий. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөдгийг сана...

Улаанбаатар хот тэр чигтээ халдварын голомт болж, 40.800 гаруй хүн өвчлөөд байна. Өдөр алгасахгүй нас баралт бүртгэгдэж байгаа энэ үед хотын даргад өөр хийх ажил алга уу.

Сүүлийн үед хүүхдүүд ковид-19 халдвараар өвчлөх тохиолдол нэмэгдэх болсныг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн гадна талбайд хүүхдүүд тоглох, олноороо бөөгнөөрөх тохиолдол нэмэгдсэн. Энэ нь эргээд халдварын тохиолдлыг нэмэгдүүлэх эрсдэл болоод байна. Үүнд нийслэлийн удирдлагууд ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ.

Нийслэлийн иргэдийн вакцины хамрагдалтад хотын дарга ямар үүрэгтэй оролцов. Дархлаажуулалт 90 гаруй хувьтай яваа нь өөрийнх нь гавьяа гэж эндүүрч яваа юм биш биз. Эсрэгээрээ хөл хорионд орж, ажлын байраа алдаж, хоногийн хоол нь хомсдсон иргэд 50.000 төгрөг өгөх сургаар бас хүүхдийн мөнгийг нь, хүнсний талонтай нь хязгаарлана гэх албадлагын шийдвэрээр вакцины хамрагдалт өссөн юм шүү.

Халдвартай нь батлагдаж, гэрээр тусгаарлагдаж байгаа нийслэлийн иргэддээ хяналт тавьж чадаж байгаа юу. Тэд дэлгүүр хэсч, гадуур олон нийтийн дунд сэлгүүцэж яваа юм биш биз.

Энэ удаад ажил аваад удаагүй байсан үе шигээ “Хотын дарга болсноосоо хойш олон хүн удирдаад, нойр хоолгүй байна” гэж уцаарлахгүй биз дээ. Эсвэл “Эрүүл мэндийн яам ажлаа хийхгүй яасан юм, өөрсдийгөө боддог боль” гэж зандрах уу.

Хотын даргын ажлыг бусдыг дуурайснаар нь бус хийж, бүтээснээр нь дүгнэдэг юм. Эс бөгөөс дуурайсан шиг дуурай. Алхам бүрийг нь алдалгүй гишгэ. Шийдэмгий бай. Зоригтой алхам хий. С.Амарсайхан хотын даргаар ажилласан богинохон хугацаандаа нийслэлчүүдийг утаагүй өвөлжүүлж дөнгөсөн. Харин өнгөрөгч өвөл утаа юу, манан уу гэх төөрөгдөл дунд нийслэлийн иргэд будилж өвөлжлөө. Ийм өвлийг дахин хүсэхгүй байна, хотын дарга аа.

Нийслэлийн намын хороог удирдаж, ялалт байгуулсан шигээ сэтгэл зүрх шингээж нийслэлийн удирдаад үзээч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

DR. PRADHAN 2021-05-14 14:37:53-д бичсэн холбогдсон IP хаяг: 82.102.24.52
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com  WhatsApp: 157444437443
зочин 2021-05-13 11:16:46-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.16.5
Хуцмарууд аа.Хүнийг ажлыг нь хийлгэ.Сонгууль өгөхгүй ч гэх шиг.МАН гишүүд өгөхөд 50% хүрнэ та наргүй.