Ц.Анандбазарыг МАН-аас "хөөлөө"


2021-05-13 15:37:14

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс хасах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлгадаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй.  Түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулаад, асуудлаа шийдэх ёстой гэдгийг хэлсэн.

МАН-ын дүрэмд Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах эрх үүрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудалд холбогдсон. Түүнд холбогдох уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Иргэн Б.Сүндэръяагийн өгсөн гомдлын дагуу уг асуудлыг шалгаж байгаа бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар уг асуудлыг УИХ-ын Ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна. Мөн ХЭҮК-оос уг асуудлаар тайлбар хийх зөвлөмжийг түүнд мөн өгч байв.

Тиймээс намын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар Ц.Анандбазарын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Болд 2021-05-16 15:13:36-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.131.233.11
Су Батболд танаа. Та Эх орны маань эрдэнийн нэг Бороогийн алтыг Канадуудтай нийлж улсад нэг ч төгрөгний татвар төлөлгүй гударч дуусгасан . Өөрөөр хэлбэл ард түмэнд ямар ч ашиггүй харин өөрөө хагартлаа баяжсан. Таний шунал дууссангүй Таван толгойг зүүн цанхиас нь эхлэн залгиж эхэлсэн. Та арван таван толгойтой атгаажийн хар мангас болсоноо мэдэж байна уу? Монгол ардын үлгэрт арван таван толгойтой атгаажийн хар мангасыг дарах баатар хүү гарч ирж толгойг нь тас цавциж гэдсийг нь хүү татаж загисан эд таваар эрдэнэс хүн мал сүрэгийг нь чөлөөлж жаргаж дуусдагийг санагтун