Э.Бат-Үүл "Улсын Баатар" тэмдгээ АН-д өглөө


2021-09-27 12:24:13

Хоёр салаалаад байсан АН өнөөдөр нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Энэ үеэр Э.Бат-Үүл Улсын баатар тэмдгээ АН-д хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн юм.

2006 онд Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Ардчилсан хувьсгалын анхдагч хүмүүсийн нэг Э.Бат-Үүлийг Улсын баатар цолоор шагнаж байллаа.

Тэрхүү зарлигт “Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнасугай” гэж дурьджээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын баатар цолыг Э.Бат-Үүлд олгохдоо “Ардчилсан хувьсгал бол баатартай. Тэр баатар нь Монголын ард түмэн. Манай ард түмний ардчилсан хувьсгалд оруулсан гавъяат үйлс , түүхэн тэмцэл зүтгэлийг өнөөдөр хамгийн сайн төлөөлж чадах хүн бол Эрдэнийн Бат-Үүл" хэмээж байсан юм.

Хожим нь Э.Бат-Үүл "Намайг Улсын баатар Э.Бат-Үүл гэж зарладаг. Би нэг зүйл залруулж хэлье. Миний энгэр дээрх тэмдэг баатрын тэмдэг. Гэхдээ энэ бол миний тэмдэг биш, Монгол Улсад ардчилсан хувьсгалыг хийсэн партизан, ардчиллын гишүүд, АН-ынхны , ардчиллыг дэмжсэн монгол түмний тэмдэг. Ерөнхийлөгч надад энэ тэмдгийг өгөхдөө "Чамд өгөөгүй юм шүү. Бүгдэд нь өгч чадахгүй учраас төлөөлөл болгож зүүж өгч байна" хэмээсэн талаар тодотгож байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү