С.Эрдэнийг заналхийлсэн хүн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг гэнэ


2021-05-15 13:38:57

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг амь насанд нь заналхийлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-нд буюу урд шөнө 02:00 цагт 99113020 дугаараас залгаж, С.Эрдэнийн амь нас, эрүүл мэндэд нь халдана гэж заналхийлсэн байна.

Энэ асуудлыг шалгуулахаар Төрийн тусгай хамгаалалтын газарт гомдол гаргаад байна аж. Энэ тухай өмгөөлөгч Г.Батбаяр "Нэр дэвшигчийг заналхийлсэн  үйлдэл нь эрх баригч намын зүгээс үү, эсвэл өрсөлдөгч нэг намын нөхдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа юу гэдэг нь одоогоор ойлгомжгүй байна. 99113020 дугаарын холбогдогч Даурэнбек нь Жандос гэх этгээдийн төрсөн ах, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг нь тогтоогдсон” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү