Яндангаа сугалж, өрхөө бүтээх нь аюултай


2021-09-29 13:04:30

Хүйтэн, сэрүүний улирал болж гэр хорооллын айл өрхүүдийн галлагааны үе эхэллээ. Сайжруулсан түлшийг зөв хэрэглэж, яндан, зуухныхаа битүүжлэлийг шалгахгүй бол угаартах эрсдэл их. Тиймээс БОАЖЯ болон холбогдох байгууллагууд хамтран "Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглье" уриатай 3 сарын аян зарласан.

Аяны хүрээнд айл өрхийн угаарын хий мэдрэгчийг шалгах, яндан, зуухны битүүмжлэлийг нягтлах, сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл олгож байна.

Сайжруулсан түлш хэрэглэхдээ анхаарах зүйлс:

1. Яндан, зуухны битүүмж шалгаж, хөөлөх

2. Угаар мэдрэгчийн цэнэглэгч болон зайг шалгаж, тогтмол асаах

3. Гэр, байшингийнхаа дулаалгыг сайжруулах

Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аян

Бусдын сайн, сайхны төлөө, утаагүй цэвэр агаарын төлөө

Бүгдээрээ түгээе....

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү