Нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчид нэмэлт санал хураалтад оролцохгүй


2021-10-13 11:47:28

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-нд болсон. 

Гэвч санал хураалтад оролцсон сонгогчдын ирц 50%-д хүрээгүй тул 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаад байгаа билээ. 

Нэмэлт санал хураалт аравдугаар сарын 16-н буюу Бямба гарагийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Ингэхдээ эхний санал хураалтад оролцсон иргэд энэ удаад саналаа өгөхгүй байх юм. 

Нэмэлт санал хураалтад Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчдыг саналаа өгч, идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү