Ц.Ганзориг: Хөл хорио тогтоох санал гараагүй


2021-06-07 16:25:43

Нийгмийн сүлжээгээр энэ сарын 10-наас буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын маргаашнаас 28 хоногийн хатуу хөл хорио тогтооно гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15-н гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.

Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна.Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна.Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү