ЗГ: Эрчимт эмчилгээний тактикийг өөрчилнө


2021-06-16 13:13:31

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцууллаа.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын 7 хоног бүрийн ээлжит хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа. УОК-ийн хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан 7 хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийх тухай танилцуулсан. Тухайлбал, хоолны газруудын заалны үйлчилгээг 7 хоногоор хориглох шийдвэр гаргалаа. Мөн цар тахлын эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гарсан. Тодруулбал, эрчимт эмчилгээний үр дүнг сайжруулах чиглэл өгсөн. Ерөнхий сайдын зүгээс нэг ч хүнийг эндүүлэхгүйн төлөө эрчимт эмчилгээний үйлчилгээгээ сайжруулах чиглэл өгсөн. 

Монгол Улсад хэдийгээр өвчлөлтэй харьцуулахад нас баралтын түвшин 0.5 буюу харьцангуй бага байгаа ч нас баралтыг бууруулахад онцгой анхаарах, эмчилгээний тактикаа өөрчлөх чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд УОК тодорхой чиглэлээ өөрчлөн ажиллаж байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү