Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны асуудлыг хэлэлцэхгүй бол жагсаал хийнэ


2021-06-18 11:47:34

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв.

Тэрбээр "Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Харамсалтай нь хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахуун хийдэг нөхөд бидний толгой дээр гараад суучихлаа.  Хятадын хил дээр 6000 мянган чингэлэг гацчихаад байна. Гэтэл авлига өгдөг тэр нөхөд 50 вагон чингэлэг нэг өдрийн дотор оруулж ирж байна. Тэнд 6000 вагон нам гацсан байхад тэд 50, 50-иар нь оруулж ирж байна шүү дээ. Тэр хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэрэв энэ хуулийг хэлэлцэхгүй бол ирэх 7 хоногт жагсана" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү