Д.Сумъяабазар: Дэнжийн 1000 орчим 1008 айлын орон сууц барихаар төлөвлөсөн


2021-06-23 15:00:57

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд хотын дарга Д.Сумъяабазар "Нийслэл хоттой холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах асуудал, Гандантэгчэнлин хийд орчмыг аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотын түүхэн чухал шийдвэрийн нэг бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ хууль бол нийслэлчүүдийн амьдрал, эдийн засаг, нийгмийн байдлыг шинэ түвшинд гаргах юм. Нийт долоон бүлэг, 51 зүйлтэй.

Хууль батлагдсанаар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгож, эрх зүйн шинэ зохицуулалтыг хийж, засаглалын зөв тогтолцоотой болно. Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд дагуул хотын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Тухайлбал, Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлын орчим цогцолбор төвийг байгуулахаар хуульд тусгасан. Ингэснээр эдийн засгийн чөлөөт бүс болох зорилгыг тавьж буй юм. Бас 105 орчим мянган өрх амьдрах зохицуулалтыг хийхээр давхар Ерөнхий төлөвлөгөөний газраас судалж байна.

Улаанбаатар хотын 2021 оны төсөвт 420 тэрбум төгрөгийн шууд орлогоос улсын төсөвт  бүрдүүлнэ. Засгийн газар энэ санхүүгийн эх үүсвэрээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөлийг задлах зохицуулалтыг тавдугаар сарын 19-нд гаргасан.

Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчилж, шинэ транзит тээврийг нэвтрүүлэх, ТЭЗҮ-г боловсруулж, судлах хөрөнгө мөнгө босгох ажлыг давхар хийж байна. Гандантэгчэнлин хийд орчим буюу 55.8 га талбайд тогтоол гаргаж, соёл аялал жуулчлалын төв болгоно. Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд нарт тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Гандан хийдийг автомашингүй бүс болгож, уламжлалт хэв маягаа хадгалсан төв болно. 

Морингийн даваанд “Залуус-1” хорооллыг барихаар ажиллаж байна. Баянголын аманд “Залуус-2” хорооллыг барихаар бэлдэж байна. Дэнжийн 1000 орчим 1008 айлын орон сууц барихаар төлөвлөгөөтэй байгаа. Цаашид түгжрэлийг бууруулахаар дэд төвүүдийг барьж байгуулна" гэв.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Эрүүл мэндийн яамнаас 12-15 насны хүүхдүүдийг ирэх Даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулна. Үйлдвэрлэгч компанийн зүгээс зөвлөмж авч, албан ёсны зөвлөмж удахгүй албажиж ирнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулна.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ хугацаанд нь үзэгчгүй хийхээр болсон. Орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү