32 тэрбум төгрөг шаардлагатай"Богд Зонхова" цогцолборыг Ч.Номин сайд зогсоохоо мэдэгдэв


2021-11-22 10:53:47

Ирэх оны төсөв "хэмнэлтийн" гэх тодотголтой. Өөрөөр хэлбэл, цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд тэвчиж болох бүхий л зардлыг танана хэмээн Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ам гарч байв. Гэвч улсын төсвөөс буюу 32 тэрбум төгрөгөөр "Богд Зонхова" цогцолбортой холбоотой багагүй шүүмжлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд өрнөлөө. Мөн 13 тэрбум төгрөгийг урлагийн бүтээлд зарцуулахаар тусгасан нь Соёлын сайд Ч.Номингийн адлагдах шалтгаан болов.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Соёлын сайд Ч.Номин өрийн цахим хаягаар дамжуулан уг цогцолборт хөрөнгө зарцуулахгүй болохоо мэдэгджээ.

Тэрбээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү