Нэгнийгээ хэмлэж биш эвлэж чадвал цар тахлыг даван туулна


2021-07-01 19:10:51

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн цар тахлын халдвар авсан гэх мэдээлэл цацагдаж байсан бол зургийг нь ашигласан цахим хаягаар зээл гаргана гэх мэдээлэл хөврөв. Энэ бүхэн нь худал болохыг Д.Сарангэрэл гишүүн учирласан билээ.

Тэгвэл түүний талаар цахим хуудсанд нэгэн иргэн "Өнөөдөр Монгол улс коронавириусыг дотроо алдаад эрүүл мэндийн салбарынхан маань эрвийх дэрвийхээрээ зүтгээд ч дийлдэхгүй тэвдэж байхад эвтэй л байцгаая хүмүүс ээ. Эрүүл саруул зүгээр ажлаа хийж яваа хүнийг элдвээр гүтгэж харлуулахаа болиосой л гэж бодож байна. Д.Сарангэрэл гишүүн эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа хөрш орноос хамгийн түрүүнд манайд орж ирэхээр байсан энэ тахлыг 7 сар оруулахгүй барьж чадсан юм шүү. Түмэн мэднэ!!!

Тиймдээ ч нэр төртэйгээр энэ салбарыг мэргэжлийн сайдад нь хүлээлгэж өгсөн юм. Дараа нь ахархан хугацаанд байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа ч эх орны минь баялгийг тоноод ногоон байгалийг гамгүй сүйтгээд орхисон цадиггүй компаниудад ч нөхөн сэргээлт хийлгэх тушаал шийдвэрүүдийг зоригтойгоор гаргаж явсан юм. Сонгогдсон тойрогтоо ч хийнэ гэж амласнаа нүдэнд харагдаж гарт баригдтал хийж бүтээж яваа хариуцлагатай нэгэн.

Тэр өнөөгийн өсөхийн л өлөн зантай улстөрчид шиг ард түмний халаас руу, эх орныхоо баялаг руу гараа дүрээгүй юм. Амьдралаа улстөрд орохоосоо аль өмнө сэвхийтэл босгочихсон тул түүнд тийм сонирхол ч байдаггүй. Сайн аав ээжийн, сайхан гэр бүлийн хүмүүжлийг багаасаа л өөртөө өдий болтол хадгалж худлаа ярьж хулгай хийхгүй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хийж яваа эмэгтэй.

Түүнийг шударга үнэнч, чадварлаг ажилласных нь төлөө сүү өргөхгүй юм аа гэхэд ингэж ус цацаж болохгүй. Тэр аль ч салбарт хийсэн юмтай нүүр бардам хүн. Бас ээж хүн эх хүн. Эхийг нь ингэж үр үндэсгүй доромжилж гүтгэхээр үр хүүхдүүдэд нь ч яаж хүндээр нөлөөлж байгааг яагаад бодож болдоггүй юм бэ? Бүгдээрээ бие биенээ хэмлэх биш эвтэй найртай, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж энэ муухай тахлын ард гарна шүү дээ. Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү