УИХ дахь эмэгтэй гишүүд Наадмыг хойшлуулах санал гаргалаа


2021-07-01 19:38:20

УИХ дахь эмэгтэй гишүүд УОК, Засгийн газарт Улсын баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Цар тахлын нөхцөл байдал хүндрэлтэй, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо төдийлөн буурахгүй байна. Цаашид ч нөхцөл байдал улам хүндрэх эрсдэл гарч байгаа тул Баяр наадмыг хойшлуулах саналаа УОК-т хүргэжээ. УОК, Засгийн газар асуудлыг авч хэлэлцэхээ мэдэгдсэн байна.

Морь сунгааны үеэр хэд хэдэн хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдсэн асуудал байгааг ч энэ үеэр онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү