ЗГ: Баяр наадмаас гадна зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах эсэхийг шийднэ


2021-07-02 10:13:50

Засгийн газзрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар Улсын баяр наадмыг ирэх сарын 1-н хүртэл хойшлуулах УОК-ийн саналыг хэлэлцэх юм. Уг хуралдаантай зэрэгцэн уяачид төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Улсын баяр наадам хугацаандаа болно гэж өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийж, орон нутгаас нийслэлийг зорин ирсэн атал хэдхэн хоногийн өмнө хойшлуулж байгаа нь зүй зохисгүй үйлдэл хэмээн тэд үзэж байгаа юм.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Улсын баяр наадмыг хойшлуулбал ажил, амралтын өдрийн зохицуулалтыг шийдвэрлэнэ. Өмнөх хуралдаанаар энэ сарын 16-ны Баасан гарагийг ирэх долоон хоног руу шилжүүлж 9 хоног амрахаар шийдвэрлээд байсан билээ.

Уг хуралдаанаар ипотек болон хэрэглээний зээл төлөлтийг хойшлуулах эсэх асуудлыг мөн хэлэлцэнэ. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас энэ оны 7 дугаар сарын 1-н хүртэл зээл хойшлуулахыг зөвшөөрсөн. Гэвч цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан зэргээс үүдэлтэй дээрх асуудлыг дахин хэлэлцэхээр болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү