Х.Нямбаатар: Маргааш 160 хоригдол өршөөлөөр суллагдана


2021-07-05 10:44:04

УИХ-аас Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

НҮБ-ын уриалгын хүрээнд энэхүү хууль батлагдсан. Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 16 зүйлтэй. ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ.

Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй.

Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөнө. Түүнээс биш торгуулийг 100 хувь өршөөхгүй. Мөн маргаашаас эхлээд 160 хоригдол суллагдана” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү