Д.Эрдэнэчимэгээс гишүүд татгалзаж, төрхөмд нь буцаалаа


2021-11-25 14:53:50

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өнгөрсөн Баасан (2021.11.18) гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг ийнхүү үргэлжлүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох Байнгын хорооны саналаар санал хураалтууд явууллаа.

Нэр дэвшигч

  • Н.Отгончимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 66.7 хувь нь
  • Н.Мөнгөнцэцэгийг томилохыг 52 гишүүний 43 нь
  • Н.Баасанжавыг томилохыг гишүүдийн 80.8 хувь нь
  • Р.Онончимэгийг томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 74 хувь нь тус тус дэмжлээ.

Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Үүгээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” тогтоол батлагдав. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү