С.Одонтуяа: Эрчим хүчний салбар зогсох эрсдэлтэй байхад хөрөнгө оруулалт алга


2021-11-29 15:55:28

УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ салбарт 32 аж ахуйн нэгж, 16 мянга гаруй хүн ажиллаж байна. Тухайн салбарын дундаж цалин 1.6 сая байдаг бөгөөд сүүлийн хоёр жил нэмэгдээгүй. Манай улс эрчим хүчний нөөцийг долоон хувиар өсгөсөн байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сайжруулж, энэ чиглэлээр ажилласан ч гэсэн тогтвортой байлгахын тулд нөөц эрчим хүч шаардлагатай юм байна. Атомын эрчим хүчний талаар бодлого баримтлах нь зөв. Цаашид эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх хэрэгтэй.

Оюутолгойг хангаж байгаа цахилгааны эх үүсвэрийг өөрсдийн хүчин чадлаар шийдмээр байна. Иргэдийн хэрэглэж байгаа цахилгаан бага. Эрчим хүчний асуудал үүсэхэд иргэдийг буруутгах биш ажлаа сайн хийхийг хүсье. Энэ салбарыг өөр түвшинд аваачих цаг нь болсон. Чөлөөт бүсийн газар нутгийн байдал, БНХАУ, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр тодорхойгүй байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "АН-ын зүгээс эрчим хүчний салбарынханд арга барилаа өөрчлөөч гэдгийг хэлсэн. Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй зогсох аюултай түвшинд байна. Ачааллаа даахгүй, өртэй, хөрөнгө оруулалтууд алга. Улсын төсөвт мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө, музейд зарж байна. Гэтэл доголдолд орж байгаа салбартаа мөнгө хуваарилахгүй байна. Бусад орны эрчим хүчний салбарт хэрэглэгдэж байгаа шинэ техник технологийг судалдаг нэгж байна гэдгийг тодруулсан. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж байдаг ч ажил нь олигтой явдаггүй. Гол зүйлдээ мөнгө хуваарилахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү