Баянхонгор, Дархан-Уул аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо


2022-01-11 16:27:09

Коронавирусийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээд байгаа билээ. Улмаар халдварын оргил үе Сар шинийн өдрүүдэд тохиох талаар УОК-оос анхааруулаад буй. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг болон Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Өнөөдөр /2022.01.11/ аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдлаа. Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг 64 хоногийн хугацаанд бүрэн хумисан бөгөөд 4 сарын хугацаанд аймгийнхаа бүх малыг давтан вакцинд хамруулах чиглэлийг ХХААГ-т өглөө. 

Мөн оны өмнөх 2 долоо хоногт коронавирусийн өвчлөл эрчимтэй буурч эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний 7 хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх 7 хоногтоо харьцуулахад өвчлөлийн тохиолдол 4 дахин нэмэгдсэн. Тиймээс шинжилгээний  цэгүүдийг дахин гаргаж цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсөн юм.   

Эрчимтэй тархаж буй коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах ГУРВАН ШИЙДВЭРИЙГ аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд: 

1. Энэ сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. 

2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.  

3.  Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа. 

ЖИЧ: Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байна" гэжээ. 

Мөн Баянхонгор аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү