ТАНИЛЦ: БОАЖ-ын сайдад горилогч Б.Бат-Эрдэнэ


2022-01-18 09:08:31

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжээд байна. 

Б.Бат-Эрдэнэ нь 1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, дүүргэсэн нэгэн.

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан намтартай.

2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан аж. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар богино хугацаанд ажиллаж байгаад ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдон ажлаа өгсөн. 

2020 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдож ажиллаж байна. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү