С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас Ерөнхий сайдыг огцрохыг шаардлаа


2022-01-20 14:17:07

С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас мэдээлэл хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардлаа.

Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ "Намрын чуулганы хуралдаан завсарлалаа. Хурлын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ ирэх 7 хоногт танилцуулна. Өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл даргын анхан шатны шүүхийн тогтоол ирээгүй байна. Тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Гэм буруу нь тогтоогдсон уу, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь яасан бэ зэрэг нь энэ тогтоолоос харагдана. Бид тогтоол хүлээж байгаа. Хуулийн байгууллага хугацаандаа тогтоол гаргахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Бид Э.Бат-Үүл даргын гэм буруугийн талаар ярихгүй байгаа. Шүүх тогтооно.

Сүүлийн хоёр жил ковидизмын дарлал гарч ирлээ. Баялаг бүтээх, бизнес эрхлэх, сурч боловсрох зэргийг Covid-19-ийн хуулиар хорьж, өчнөөн тэрбум төгрөг зарцууллаа. Үүний тун бага хувь нь эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд чиглэлээ. Цар тахлын эсрэг мөнгийг үр ашиггүй зарцууллаа. Мөн хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Гэтэл тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн мөнгөтэй холбож байгаад Ардчилсан нам эсрэг байр суурьтай байна" гэлээ.

Мөн тус намын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат "Өнгөрсөн жил 16 их наяд төгрөгөөр цар тахлыг багасгана гэж жижиг дундын зээл нэрээр тараасан. Зургаан их наядыг төсвийн нэмэлтээр тараасан. Тэр мөнгөний 250 гаруй тэрбум улаан шугамд ажилласан эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл ахуйд зарцуулсан. Утаа, Covid-19-ийн улмаас хэчнээн хүн нас барсан бэ. Технологийн алдаа гарсан, үйлдвэр нь шатсан дээр хэн хариуцлага тооцсон бэ. Хэн ч хариуцлага тооцоогүй. Засгийн газар огцрох ёстой. Одоогийн Засгийн газарт эрчимтэй хийж байгаа нэг ч ажил байхгүй. Энэ ажлуудыг хийж байсан бүх хүмүүсийг хорьсон" гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү