Ц.Пүрэвхүү зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ


2022-01-20 13:42:07

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Улаанбаатарын утаа нэмэгдэхийн хэрээр Ц.Пүрэвхүүг эрэл сурал болж, энэ асуудалд байр сууриа илэрхийлэхийг цахим орчинд шаардаж эхэлсэн билээ. 

Учир нь тэрбээр өмнө нь “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон билээ.

Цэрэндоржийн Пүрэвхүү:

Тэрбээр  1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

  • 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
  • 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
  • 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
  • 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
  • 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү