Ж.Пунцаг АТГ-д гурав дахь удаагаа шалгуулж байна


2022-01-20 14:47:50

АТГ-ын албан хаагчид өчигдөр орой /2022.01.19/ Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан билээ.

Ж.Пунцаг нь 2016 оноос хойш УБТЗ-ын Дотоод Аудитын албаны даргаар ажиллаж байгаа юм. Түүнийг энэ албан тушаалд томилогдоход төмөр замчид эсэргүүцэл зарлаж байсан удаатай. 

Тэрбээр 2014, 2019 онд Авлигатай тэмцэх газар шалгуулж байжээ. 

Энэ удаад түүнийг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр саатуулаад байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү