С.Эрдэнэ: АН-ыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүй


2022-09-15 14:26:14

АН-ын залуучуудын мэдээлэл хийж, С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр С.Эрдэнэ "С.Эрдэнэболд оо чи ганцаараа хэл амтай нь биш шүү. Ийм байдлаас зодоон маргаан гарвал айж ичих юм байхгүй шүү. Хүн хэлээрэй мал хөлөөрөө гэдэг. Хөдөө хээр явж байгаа биш хоолойгоо шахаад хашхираад байх юм.

Нэгдүгээрт, АН-д нэг тамга бий. Уучлаарай, орос троллтойгоо зайлаарай. Шулуухан хэвлэлийн нүдэн дээр хэлье. Монголыг та нар худалдахгүй. Хэн нэгэн Оросын “гар хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө би энд зогсч байна. Би Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зогсч байна. АН-ыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсч байна. Х.Баттулгад ямар ч тамга байхгүй.  АН-д нэг тамга байгаа. Тэр намыг үндэслээд үүрийн тэмдэг хийдэг. Хүчин төгөлдөр тамгыг үндэслэн гарсан тэмдэг хүчин төгөлдөр байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, захирамжийг авч гарч ирлээ. Ц.Туваан тэргүүтэй нөхдийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээж авахгүй гэж шийдвэр гаргасан" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү